Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Батлан хамгаалахын сайдаар консерватив намын гишүүн Томоми Инадаг өнгөрсөн жил томилсон билээ. Тэрбээр эдийн засгийн бүс нутгийн харилцаа холбоог сайжруулж ажиллахаа амлаж үүрэгт ажлаа хүлээн авсан байдаг. Гэвч түүнийг өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Ерөнхий сайд Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдээлжээ. Учир нь Өмнөд судан дах энхийг сахиулах ажиллагаанд \”Японы өөрийгөө хамгаалах хүчний” зорилгыг мэдэгдсэн хэргээр сэжиглэгдэн огцруулсан байна.
\”Японы өөрийгөө хамгаалах хүчин” нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкт эзлэгдсэн Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан Японы зэвсэгт хүчин юм. Дайны дараах ихэнх хугацаанд энэхүү хүчнийг Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ хүчнийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсон юм. Батлан хамгаалахын сайд асан Инада одоогийн засгийн газрын огцорсон дөрөв дэх сайд болж байгаа юм. Түүний үүрэгт ажлыг гадаад хэргийн сайд гадаад хэргийн сайд Фумио Кишида үргэлжлүүлнэ гэв.