Энэтхэгийн Гужарат мужийн эмч нар нэг сартай бяцхан хүүгээс долоон ширхэг шүдийг авах мэс ажилбар хийжээ. Мэс ажилбар амжилттай болж одоогоор бяцхан хүүгийн бие хэвийн байна гэж эмч нар мэдээлжээ. Бяцхан хүүгийн эцэг эх хүүгээ хөхүүлэхэд бэрхшээлтэй байсан тул орон нутгийн эмч нарт ханджээ.
Уг мэс ажилбарыг ахалж хийсэн шүдний эмч М.Раматри ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа \”Зарим тохиолдолд нярай хүүхдийн аманд шүдний үзүүр нь цухуйж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ шүд тийм ч хурдан ургадаггүй. Хэрвээ ургасан тохиолдолд бүгдийг нь мэс заслаар зайлшгүй авах шаардлагатай. Би ийм тохиолдлыг урьд нь харж байсан ч нярайн шүд сугалж авах мэс заслыг анх удаагаа хийсэн нь энэ. Мэс ажилбарыг бид бид хоёр үе шаттайгаар хийж, эхлээд дөрвийг нь, дараа нь үлдсэн гурвыг нь авсан гэж ярьсан байна.