Улсын хэмжээнд
2017 оны есдүгээр сарын байдлаар ургац хураалтын явц удаашралтай байгаа талаар
өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Үндэсний статискийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны
статистикч Ю.Батзориг
хэлэхдээ\”Улсын хэмжээнд 2017 оны есдүгээр сарын 1-ний
байдлаар6.6 мянган тонн төмс, 14.1 мянгантонн хүнсний ногоо хурааж,
167.1 мянган тонн өвс хадлан, 1.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэсхүнсний ногоо
2.2 мянган тонн (18.1%)-оор өсч, харин хураасан төмс 4.3 мянган тонн (39.3%),
бэлтгэсэн өвс хадлан 213.5 мянган тонн (56.1%), гар тэжээл 1.2 мянган тонн
(46.2%)-оор буурсан үзүүлэлт юм\” гэв.