Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна эрхэм ээж аавууддаа дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. хүүхдээ хөлөргөхгүй, тохирсон зузаан дулаан хувцас өмсгөх
2. Хүүхдийнхээ ам, хоолойг өглөө орой бүр давстай ус болон ам зайлах тамединаар зайлж хэвшүүлэх
3. Ямар нэг гар бохирдох үйлдэл бүрийн дараа гарыг хөөсөртөл нь савандаж гүйцэт угааж хэвшүүлэх
4. Тэжээллэг витаминлаг хоол хангалттай өгөх
5. Орой 20 цагаас өмнө ус сайн уулгах
6. Хүүхдийг хангалттай унтуулах. Шөнийн унтлагыг 21 цагаас өмнө хэвшүүлэх. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжил болон дархлаа тогтолцоонд маш эерэг нөлөөтэй.
7. Шаардлагатай бол эмчийн зөвлөгөөгөөр эрдэс витамин, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
8. Дураараа тохироогүй эм хэрэглэн өвчнийг хүндрүүлэх, байнга антибиотик хэрэглэж дасал үүсгэх нь дараагийн өвчлөл болон эмчилгээний явцыг хүндрүүлдэг учир өвчилсөн бол эмчээс зөвлөгөө авч байгаарай.