Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн анагаах ухааны төвийн судлаачид хар тамхины үйлчилгээг зогсоодог бодисыг гарган авчээ. Бэлдмэлийг хулгана болон хархан дээр туршсан бөгөөд судалгааны дүнгийн тухай “Journal of Medicinal Chemistry” сэтгүүлд нийтэлсэн байна.
Шинэ бэлдмэл нь хүний биед нэвтрэн орсноор эсрэг биетүүдийг чөлөөлдөг байна. Эсрэг биетүүд нь мансууруулах бодисын молекулуудыг цус, төв мэдрэлийн тогтолцоонд байдаг саадаар дамжин өнгөрөхөд саад учруулдаг аж. Энэ нь хар тамхинаас хамааралтай хүний хувьд, хэчнээн ихээр хэрэглэсэн ч гэсэн хар тамхи түүний мэдрэлийн тогтолцоонд идэвхтэй нөлөө үзүүлэхгүй гэсэн үг юм.
Шинэ бэлдмэл нь зөвхөн героин төдийгүй бусад төрлийн мансууруулах бодисын нөлөө тархинд нэвтрэхээс сэргийлдэг бөгөөд уг вакциныг бүрэн туршиж дуусгахад хэд хэдэн жил шаардагдах юм байна.Өнгөрсөн онд АНУ-д хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 63,6 мянган хүн нас баржээ. Энэ нь 2015 оныхтой харьцуулахад 21 хувиар илүү тоо юм. Мансууруулах бодисны хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан билээ.