Францын цагдаа нар саяхан нийслэл Парист хотод террорист халдлага зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй холбоотой байж болох хүмүүсийг илрүүлсэн ч тэд эсэргүүцсэний улмаас яг одоо хариу буудалцаан болж байгааг \”CNN”, \”BBC” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цагдаа нар сэжиг бүхий нэгэн хар машиныг хөөж Парис хотын хойд захын Сент-Денис дүүрэгт нэгэн байр буланд шахсан байна. Сэжигтнүүд буланд шахагдсан ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж хэд хэдэн цагдааг шархдуулсны улмаас тусгайгийнхан нэмэгдэл хүч болон ирж сэжигтнүүдтэй тэмцэж эхэлжээ. Цагдаа нарын үзэж буйгаар нийтдээ 7 сэжигтэн байсан бөгөөд нэмэгдэж ирсэн тусгайгийн 50 цэргийн ажиллагааны улмаас одоогийн байдлаар тэдгээр 7 сэжигтнээс гурав нь амь үрэгдээд байна. Юалугүйн хүчнийнхэн тэднийг аль болох амьдаар нь барихыг эрмэлзэж байгаа ба амь үрэгдсэн гурван сэжигтний нэг эмэгтэй хүн байжээ. Түүнчлэн уг эмэгтэй өөрийгөө дэлбэлэхээр бүсэндээ тэсрэх бөмбөг зүүсэн байсныг мэдээлсэн байна. Үүнээс өмнө цагдаа нар террорист халдлагатай холбогдуулан хоёр хүнийг баривчлаад байсан бөгөөд ийнхүү тэдний хамсаатнуудыг илрүүлсэн бололтой. Дашрамд дурдахад, цагдаа нар сэжигтнүүдийг шахсан байрнаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Э.Төгс