Исламын улсын гэмт бүлэглэлийн эрхлэн гаргадаг \”Dabig” сонин Оросын зорчигч тээврийн онгоцыг устгахад ашигласан байж болзошгүй тэсрэх бөмбөгийг зураг хэлбэрээр олон нийтэд танилцуулжээ.Зурагт үзүүлснээр хийчүүлсэн ундааны саванд тэсрэх бөмбөгийг байршуулж, онгоцонд нэвтрүүлсэн байна. Мөн тус сонинд онгоцонд сууж байсан хохирогчдын паспортын зургийг нийтэлжээ. Албаныхан тэрхүү тэсрэх бөмбөгийг гар ажиллагаатай байсан. Тиймээс онгоцонд амиа золиослогч байсан гэж дүгнэсэн байна. Фото зургийг одоогоор шалгаж байгаа бөгөөд онгоцыг унагахад нэг килограмм орчим тэсрэх бөмбөг ашигласан байх магадлалтай хэмээн эхний дүгнэлтүүдээ хийгээд байгаа аж.
Эх сурвалж: BBC.com