Нарантуул худалдааны төвд \”ногоон хуганы арьс, нохойн
битүү туурай ч бий”. Үнэхээр л асуугаад
сураглаад явбал байхгүй зүйлийг ч эндээс олж болдог гэж иргэд ярьдаг. Хууль
бус, хориглосон бараа бүтээгдэхүүн ч энд бий. Гэвч энэ бүхэн хууль хяналтынхны
нүдээс далд өрнөсөөр л байна.
6000 сум хураан авав
Нарантуул олон улсын
худалдааны захад хууль бусаар галт хэрэгсэл, сум худалдаалах явдал байсаар
байгаа. Цагдаагийн газраас тус захад үзлэг шалгалт хийсэн байна.
Энэхүү тусгай шалгалтын
ажиллагаагаар хууль бус галт зэвсэг, хэрэгсэл, сум зардаг бүлэг этгээдийг
илрүүлэн эрүү үүсгэж шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа юм. Хэд хэдэн
задгай талбайн лангуунд нэгжлэг хийснээр 6000 гаруй сум түр хураан авчээ.
Үр зулбуулдаг эмийг
хураан авч, устгав
Цагдаагийнхан мөн л Нарантуул зах дээр шалгалт явууллаа. Энэ шалгалтаар үр
зулбуулах эм худалдаалж байсан нэгэн эмэгтэйг үлрүүлсэн байна. Сэжигтэнг одоо
БЗП-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж байгаа бөгөөд зарж байсан эм, нотлох
баримтийг хураан авч, устгасан байна.
Үр зулбуулах эмийг Монгол Улс хуулиар хориглосон байдаг. Энэ эмийг
хэрэглэснээр хүний биед ноцтой хор хохирол учирч, үргүйдэх магадлал өндөр
хувиар өсдөг гэж эмч нар анхааруулдаг.
Иргэд бид л хууль бус
наймаатай тэмцэж чадна
Хэн ч хууль зөрчихийг хүсэхгүй. Гэхдээ эрэлт бий учраас
нийлүүлэлт байдаг гэсэн бичигдээгүй хууль Нарантуул зах дээр өрнөсөөр л байна.
Хуулиар галт зэвсэг, сум, үр зулбуулах эмийг худалдаалахыг хориглодог. Гэвч
хэрэглээ байдаг учраас л далд худалдаа явагдсаар л байгаа юм.
Хууль хяналтынхан олон сар, өдрийн нууц ажиллагааны үр
дүнд хууль бусаар зэвсэг, сум худалдаалдаг этгээдүүдийг олж, цааш нь шалгаж
байна. Гэвч баригдсан нь тэд болохоос хяналт шалгалтаас гадуур үлдэж, хууль бус
наймаагаа хийсээр байгаа нь цөөнгүй. Тэгвэл чанар, стандартын шаардлага
хангаагүй галт зэвсэг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус
наймаатай иргэд бид л тэмцэж чадна.