Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д ажиллаж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр хүсэлтийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад уламжлахаар Вашингтонд очоод буй аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын төрийн тэргүүнээс Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах болон оффшор дансыг ил болгох, мөнгийг буцааж авчрах гэсэн хоёр асуудлаар туслалцаа хүсчээ. Энэ хүрээнд Тамгын газрын дарга З.Энхболд Конгресс дээр уулзалтууд хийж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу оруулах талаар ярилцсан байна.
Тэрээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа “Вашингтонд ажлаар явна. Ерөнхийлөгч Х.Баттулга Трамп Ерөнхийлөгчид захиа бичиж 2 зүйл дээр туслалцаа хүссэн юм. 1-рт Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах, 2-рт Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүссэн. 1-р асуудлаар Конгресс дээр уулзалтууд хийлээ. Хуучин 1990-ээд онд оёмол бүтээгдхүүн дээр хөнгөлөлттэй байхад 35-40.000 эмэгтэйчүүд ажлын байртай байсан” гэж бичжээ.