“Coca Cola” компани 125 жилийн түүхэндээ анх удаа согтууруулах ундаа үйлдвэрлэхээр болжээ. Тус компани энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүнээ Японд гаргах аж. Тус улсад хүмүүсийн уух дуртай шочугийн оронд Чу-Хи хэмээх амтат ундааг худалдаанд гаргахаар зорьжээ.
Шинэ бүтээгдэхүүн нь гурваас найман хувийн алкохол агуулсан байх гэнэ. Япон дахь “Coca Cola” компанийн гүйцэтгэх захирал хэлэхдээ, энэхүү шийдвэр нь зах зээлд тодорхой зүсэлт хийх гэсэн энгийн нэг туршилт юм гэжээ. Түүнчлэн компанийн ерөнхийлөгч Жорж Гардуно “Бид өмнө нь бага алкохол агуулсан ийм бүтээгдэхүүн туршиж байгаагүй. Харин энэ шинэ бүтээгдэхүүн бол бидний бусад салбарт хөл тавьж болох боломжуудыг эрэлхийлсэн нэгэн жишээ юм” хэмээн ярьсан байна.
Уг шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээгчид нь Японоос өөр оронд тохиромжгүй гэж үзжээ. “Shochu highball” гэх үгний товчлол Chu-Hi буюу Чу-Хи ундааг эмэгтэйчүүдэд зориулсан тусгай шар айраг болгон худалдаанд гаргахаар төлөвлөжээ. “Kirin”, “Suntory”, “Asahi” зэрэг Японы шар айрагны томоохон үйлдвэрлэгч нар сайхан амт бүхий ундаа гаргахаар туршилтаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Энэ улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хүмүүсийн дуртай амт бол бэрсүүт жүрж, нимбэг гэх мэт цитрусийн төрлийн хүчиллэг жимсний амт юм байна. Гэсэн ч дээрх шинэ шар айрагт усан үзэм, алим, тоор зэрэг амтат жимснүүдийн амтыг ч оруулах аж.
Б.Болормаа