Ерөнхийлөгч Доналд Трампын хэлсэн цагаачлалын эсрэг хэлсэн уран цэцэн үгс нь Америк компаниуд гадны улс орнуудаас программ хангамж хөгжүүлэгчдийг авч ажиллуулж чадахгүйд хүргэж байна гэж дэлхийн хамгийн залуухан буюу 27 настай Ирланд гаралтай тэрбумтан Жон Коллисон мэдэгджээ. Тэрээр өөрийн ах Патрикийн хамт байгуулсан “Stripe” компани нь олон зуун мянган онлайн бизнест зориулсан төлбөрийн тогтолцоог санаачилсан юм.
Түүний хурдацтай хөгжиж яваа бизнес нь Цахиурын хөндийд авьяаслаг, өндөр чадвартай хүмүүсийг олоход хэцүү байгааг Коллисон онцлон тэмдэглэжээ. BBC телевизэд өгсөн тусгай ярилцлагадаа тэрээр БРЕКСИТ-ээс болоод Их Британид үнэнийг нотлохоосоо айж буйгаа илэрхийлээд “Хүмүүс Америк руу цагаачлан ирэх нь буурч байна. Тэд эндхийн улс төрийн уур амьсгал, цагаачдыг угтаж байгаа байдал зэргээс шалтгаалаад виз хөөцөлдөхийг хүсэхээ больсон. ” хэмээн ярьжээ.
Коллисоны “Stripe” компани Калифорнид 700 гаруй ажилтантай аж. Ирланд гаралтай залуу тэрбумтан тэрээр БРЕКСИТ ч мөн АНУ-д гаргасан Трампын шийдвэрийн нэгэн адил арга хэмжээ авна хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Түүнчлэн тэрээр Трампын аялал жуулчлалын хориг болон цагаачлалын эсрэг хар бодлого шийдвэрүүдэд нэлээд шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлжээ. Трампын засгийн газар Америк компаниудын төлөө тус улсад ажиллах эрдэмтэн, инженерүүдэд олгох визэнд хатуу шаардлага тавьснаар Цахиурын хөндийн компаниудад айдас төрүүлж байна гэж Коллисон үзсэн байна.
Б.Болормаа