Ирэх сарын 1-нээс эхлэн Олимпийн гудамж буюу Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн,Хүүхдийн паркийн зүүн хажуугаар өнгөрөх авто замыг нэг жил зургаан сарын хугацаанд хаахаар болжээ.Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл нь “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” гэж хэлсэн юм.
Зам хаагдсанаар замын хөдөлгөөний чиглэлд тодорхой өөрчлөлт орно. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй” гэж ярилаа.