Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн шөнийн тарифын хөнгөлөлтөөр хоёрдугаар сарын 28-ныг хүртэл 7.59 тэрбум төгрөгийн хөнгөлөлт тооцсон талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. Уг хөнгөлөлтөд нийслэл болон Төв аймгийн Зуунмод сумын давхардсан тоогоор 457843 айл өрх хамрагдсан байна.
Шөнийн тарифын хөнгөлөлтийг Засгийн газар болон Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолуудын дагуу УБЦТС ТӨХК нь нийслэлийн болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд үзүүлж байгаа аж. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл энэ хөнгөлөлт үйлчилнэ.