Улаанбаатар хотод дэд бүтцийн чиглэлд энэ жил хөрөнгө оруулалт нэлээн идэвхжих хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх төслийн ажил энэ зун нэлээн идэвхжинэ. Тиймээс нэгдсэн ажлын графикийн дагуу явна. Өнөөдөр батлагдан гарч буй графикийн дагуу холбогдох байгууллагынхан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, урьдчилан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах хэрэгтэй. Өмнө нь хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь 7 хоногийн дотор халуун усыг хаахаар төлөвлөж байгаа. Болж өгвөл хэрэглээний халуун усыг хаахгүйгээр засвар шинэчлэлийн ажил хийхэд онцгой анхаарч ажиллана” гэж хотын дарга мэдэгдлээ.