ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн Монгол, Маурикийн багууд албан бус тоглолтоо хийж, тэнцээ байгууллаа. Тоглолтын арван нэг дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоолдон, манай шигшээ тэргүүлж эхэлсэн. Сүүлийн хагаст хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлсэн ба Маурикийн шигшээгийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулсан. Түүний гоол тоглолтын сүүлийн гоол байж багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцлээ.Хэдийгээр хожил авч чадаагүй ч дэлхийн чансаагаар 30 гаруй байрын урд бичигддэг Маурикийн багтай хоёр тоглосон нь манай залууст том туршлага боллоо.