“The Voice of Mongolia” шоуны Battle буюу Халз тулааны хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болсон. Өчигдрийн дугаарт шүүгч Д.Уламбаяр, Д. Болд нар хамгийн хэцүү сонголтыг хийсэн. Тэр дундаа шүүгч Д.Болдоор хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол Ж.Ариунжаргал, С.Идэрмаа. Тэд Little Mix хамтлагийн “Shout out to my ex” дууг дуулсан.Д.Болд шүүгчийн сонголтоор Ж.Ариунжаргал тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болж, С.Идэрмаа хасагдсан. Тэгвэл шүүгч Д.Болд өөрийн цахим хуудсаар дамжуулан С.Идэрмаагаас уучлалт гуйжээ.
https://youtu.be/coRFEealORA