Монгол бөхийн өргөөнд шинээр томилогдсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн өчигдөр хурал болов. Хурлын эхэнд тус холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Р.Нямдоржоос албан ёсоор тамгаа хүлээж өгсөн байна.
Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Монгол бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар бүртгэж эхэлсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлж, бөхийн барилдааныг камераар шүүж, цахимаар тасалбар борлуулах зэрэг ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ” гэв.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж “Монгол бөхийн оройн шүтээн Б.Бат-Эрдэнэ аваргад тамгаа гардуулж буйдаа сэтгэл амгалан байна” гэлээ. Өнгөрсөн сард болсон Монголын үндэсний бөхийн холбооны “VIII их эе” хуралдаанаар УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ганцаараа нэр дэвшиж, 100 хувийн саналаар сонгогдсон билээ.