УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод уламжлахаар болсон байна. Энэ үйл явдалтай холбогдуулж, тэрээр олон нийтэд мэдээлэл хийх аж. Сануулахад, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх гэдэг нь тухайн гишүүн өөрийнхөө гэм буруутай эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж, буруутай тохиолдолд хариуцлага хүлээх бөгөөд харин буруугүй тохиолдолд УИХ-ын гишүүн хэвээр үлдэх юм.