УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулжээ. УИХ-ын 2018 оны Хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. Тус хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэснээс гадна УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг танилцуулсан байна.
Бүлгийн хувьд уг асуудлыг хэлэлцэж, санал хураан шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргах болсон үндэслэлийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн аж. Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө оролцоогүй юм байна. Харин тэрээр бүрэн эрхээ түдгэлзүүлэх болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Одоогоор хэвлэлийн бага хурлын цаг тодорхойгүй байна.