БНСУ-ын Вонжү хотын цагдаагийн газрын ажилтнууд Монгол Улсын хоёр иргэнийг хулгайн хэргээр саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тэдгээр иргэд нь тус хотын нутаг дэвсгэр дээрх орон сууц болон дугуйн зогсоол дээр түгжээгүй орхисон бусдын унадаг дугуйг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан байна. Монгол Улсын хоёр иргэн нь нэг удаад 2-3 дугуй, нийтдээ зургаан удаагийн үйлдлээр 10-12 дугуй хулгайлж, Монгол руу илгээдэг байсныг тогтоожээ. Дугуй хулгайлсан Монгол иргэдийн нэг нь 45 настай А гэгч бол нөгөөх нь 50 настай Б гэгч бөгөөд тэд Солонгос улсад гурван сарын аялал жуулчлалын визээр очоод байсан аж. Саатуулагдсан иргэн А ‘Сайн унадаг дугуй’ хайж байснаа хэлжээ. Тэд хулгай хийсэн дугуйгаа Монгол руу явуулах гэж байсан гэж цагдаагийн газарт мэдүүлсэн байна.
Судалгаагаар жуулчны визээр ирсэн иргэд хулгай хийсэн тохиолдол өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар таван удаа бүртгэгджээ. Энэхүү хулгайн хэрэг гарснаас хойш тус улсын цагдаагийн газраас иргэдийг болгоомжтой байхыг сануулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа юм байна.