АНУ-ын үндэсний аэрерионтик ба сансрын орон зайн (NASA) судалгааны төв урьд нь мэдэгдэж байсан Сарны гадаргуу дээрх ландшафтууд дээр видео аялал хийсэн бичлэгийн талаар РИА Новости мэдээллэж байна.
Видео бичлэг нь сансарын хиймэл дагуулын есөн жилийн турш Lunar Reconnaissance Orbiter сансрын аппаратнаас авагдсан зургууд багтжээ. Видео бичлэгийг 4K нарийвчлалтай хийгдсэн нь үзэгчдэд агентлагийн сонгосон байрлалуудыг нарийвчлан үзэх боломж олгожээ.
“Тэдний зарим хэсэг нь дэлхийгээс Сарыг ажигладаг сонирхогч болон мэргэжлийнхэнд танил болсон ойрын хэсгүүд ч байна. Бусад нь зөвхөн сансарын зайнаас л харагддаг юм.”-гэж НАСА-гийн Space Visualization Studio-ийн Эрни Райт өгүүлэв. Эдгээр ландшафтын дунд 1972 онд Саран дээр гурван өдрийн аялал хийх үеэр сансарын нисгэгчидийн замын хэсэгт Тельца-Литтроу хөндийд америкийн сансрын хөлөг Apollo-17-ийн буусан талбайг харах боломжтой юм.