Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон түрүүлжээ.Тэрбээр тэмцээний 90 кг-ын жинд өрсөлдөж Азийн аварга болсон байна. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Кувейт улсад зохион байгуулагдсан эл тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдсөн байна.