Өнгөрсөн долоо хоногт дэлхий ертөнц болон Монгол улсад улс төр, нийгмийн сонин хачин үйл явдлууд болж өнгөрлөө. Монгол улсад түүхэндээ анх удаа хоёр Ерөнхий сайдаа баривчилсан хэрэг тохиож, хэвлэлийнхэнд буланд шахуулж, асуултаар баахан булуулсан АТГ-ын дарга Х.Энхжаргал асуултаас бултсандаа ч тэрүү “За яахав ээ яахав, мэдэхгүй” гэх хариултыг хэвлэлд өгч байв. Мөн үүний дараа УЕПГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа камерын өмнө сэтгүүлчид уураа гаргаж “Юун олон юм асуудаг юм? Ганц л асуулт асуугаач” гэж хэлсэн билээ. Тэгвэл үүнтэй адил дэлхийн олон нийт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Сирид агаараас цохилт өгсөн балмад тушаалыг эрс эсэргүүцэн “Чи одоо юун олон пуужин харвадгийн? Нэгийг л харваач” хэмээн бухимдаж байгаа сурагтай.