АНУ-ын СNN суваг тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын нарын уулзалтыг ирэх тавдугаар сарын сүүлээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж магадгүй гэж мэдээлж байсан билээ. Энэ мэдээллийн дагуу манай улсын зүгээс ч чих тавьж нөхцөл байдлыг ажиглаж байсан нь үнэн юм. Харин энэ удаад Америкийн NBC News телевизийн сувгаас мэдээлснээр АНУ-ын засаг захиргаа Азийн орнуудад дээд хэмжээний уулзалт хийхэд тохиромжгүй, аюулгүй байдал хангаж чадахгүй гэж үзсэн учир энэхүү уулзалт Европын аль нэг оронд болох магадлал өндөр болжээ. Уг уулзалт манай улсаас гадна Пхеньян, Бээжин, Өмнөд Солонгосын цэрэггүй бүс Панмунжом тосгонд болох магадлалтай байсан ч мөн л жагсаалтаас хасагдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө уулзалт хийхэд тохиромжтой таван газар байгаа гэж мэдэгдэж байсан бөгөөд одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.