Хэрвээ ОХУ Сергей Скрипалийг хордуулах байсан бол түүнийг барууны тагнуулчидтай солилцох ямар ч шаардлагагүй байсан гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавров РИА новости агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Та бүхэн ойлгож байна уу ? Сергей Скрипаль эх орноосоо урваж, барууны улс орны эрх ашгийн төлөө тагнуул хийсэн хэргээр 4 жил хоригдох ял авсан. Түүнийг бид АНУ-д баригдсан манай тагнуулчид болох Анна Чапманы бүлгийнхэнтэй солилцоо хийж барууныханд шилжүүлэн өгсөн. Тэр энэхүү солилцоогоор суллагдаж шинэ эх орондоо очин дараа нь учир битүүлгээр хорлогдсон” гэжээ. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн “Хэрвээ Орос улс түүнээс салах бодолтой байсан бол түүнийг барууны тагнуулчидтай солилцоо хийж тэдэнд зүгээр өгөх байсан гэж үү ” хэмээн асуусан байна.