“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Voice” шоуны хоёрдугаар шатнаас Э.Ганбилэг хасагдсан нь билээ. Дуучин Д.Болдын багийн оролцогч Э.Ганбилэг, Д.Бямбахишиг нараас Д.Бямбахишигийг илүү гэж сонгосон. Харин үзэгчид дуучин Д.Болдын сонголтонд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл Д.Болдын эзэмшдэг “B production” Э.Ганбилэгтэй хамтарч ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дуучин Д.Болд түүнээс уучлал гуйж, хассандаа харамсаж байгаагаа илэрхийлж, продакшныхаа шинэ артистаар ажиллах урилга гардуулсан байна. Мөн “Voice” шоуны оролцогч жүжигчин С.Идэрмаатай гэсэн хамтарч ажиллахаар болжээ.