АНУ-ын хууль хэрэгжүүлэгч хоёр байгууллага “Wells Fargo” банканд автомашины даатгал болон моргейжийн зээлийн зөрчлийг нь шалгасныхаа дараа нэг тэрбум долларын торгууль ногдуулжээ. Тус торгуулийг Хэрэглэгчийн санхүүг хамгаалах товчоо болон Валютыг зохицуулах газраас уг торгуулийг тавьсан байна.
Түүнчлэн тус банк нь харилцагчиддаа давхар торгууль төлөхөөр болсон аж. Банкны зүгээс буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй боловч дээр дурдсан торгуулиудыг төлөхөөр болжээ. Энэ нь Доналд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хамгийн том торгуульд тооцогдож байгаа юм.
“Wells Fargo” банк нь автомашины зээлтэй холбоотой заавал даатгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар ашиг олж хууль зөрчсөн гэж Хэрэглэгчийн санхүүг хамгаалах товчооноос мэдэгджээ.
Дараагийн торгуулийг тус банкны жижиглэнгийн бизнес дэх борлуулалтын хэрэгт ногдуулсан байна. Өнгөрөгч наймдугаар сард тус банк үйлчлүүлэгчдийнхээ зөвшөөрөлгүйгээр тэдэнд 3.5 сая дансыг нээсэн нь илэрчээ. Тэдгээр дансыг найман жилийн хугацаанд ийнхүү нээсэн аж.
Орчуулсан Б.Болормаа