Хөгжмийн зохиолч Д.Дорлиг /МУСТА/, яруу найрагч У.Баярсайхан нарын Монголын өглөө хэмээх уран бүтээл олон улсын уралдаанаас цом хүртжээ. Энэ тухай яруу найрагч У.Баярсайхан дуулгахдаа “Сайхан мэдээ сонслоо. “Монголын өглөө” дуу маань Хойд Солонгост болсон олон улсын уралдаанаас мөнгөн цом хүртээжээ. Дууг ЦДБЭЧ-ын дуучин Г.Мөнхбат эгшиглүүлсэн байна.” гэлээ.
Тус уралдаанд 20 гаруй орны 600 гаруй уран бүтээлч оролцжээ.
“Монголын өглөө” дууг Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатарын дуулснаар толилуулъя.