ШҮЛЭГ:Д.Ган-ОЧИР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
Аялгуу: Л.Балхжав /МУУГЗ, хөгжмийн зохиолч/
Дуучин: Т.Дэлгэрмөрөн, М.Золжаргал
ХАЙРЫН ХУРИМ
Хойморт заларсан буурлууд буянтай
Хослон гангарсан дээл нь үзэмжтэй
Амьдралд хүргэсэн аавууд налайж
Аялах дуунд нь ээжүүд уяраастай
Дахилт:
Хайраас ургасан амьдрал билээ,бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…
Хурсан бүхэн ургийн барилдлагатай
Хурайлсан бүхэн ерөөлийн хундагатай
Золгосон болгон зочин хүндлэлтэй
Зорьсон бидний хурим жаргалтай
Дахилт:
Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ, бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ, бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…
Хуримд хурсан буян буурашгүй
Садан төрлийн хэлхээ тасрашгүй
Дуу бүжигтэй хурим цэнгэлтэй
Дурдан цэнхэр хадган ерөөлтэй
Дахилт:
Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…