Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш буюу энэ сарын 19-ний бямба гаригт “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа юм.
Нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох өдөрлөг зохион байгуулагдах юм. Тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, “Аэро монголиа” ХХК, Отгонтэнгэр, “Их-Засаг” сургууль зэрэг 20-иод байгууллага оролцоно.