Ксавье Портел од мэт гялалзах неон гэрэл шөнийн Нью-Йоркийнхаа зургийг авахыг санаачилжээ. Архитекторчийн үндсэн гавьяа нь энд “цахилгаан” гэрлийн арын давхар дүрсийг үзүүлсэн чадварыг үнэлжээ гэж РБК дамжуулжээ. Ксавье Портела олон жил мегаполисуудын архитектурынхаа цуглуулгыг хийж, 2016 онд Токиод очсон үеэс анхны өнгөт зургийн туршилтаа хийжээ. Японы нийслэлийн талаар хийсэн гэрэл зураг гайхамшигтай үр дүнд хүрч Glow төслийг үүсгэн хэд хэдэн үзэсгэлэнд тавигдсан билээ.
Токиогийн дараа Ксавьегийн зургууд Бангкок тавигдаж дараа нь зурагчид бүтээлээ Нью-Йоркод шилжүүлэх дээ нисдэг тэргэн дээрээс “Том алим” нэртэй зургаа шувуу нисэх өндрөөс авч эхэлсэн юм.
Агаараас авсан Ксавьегийн фото зураг Нью-Йоркийг алс холын ирээдүйд байж болох тэр зөгнөлтэй ”ихэр” мэт болгож чадлаа.Тун удахгүй тэнгэр баганадсан байшин-цамхгуудын дотроос “сэлмэн дээр гүйгч”-ийн автомашин эсвэл реклам-сурталчилгааны нисдэг машин гарч ирэх юм шиг л сэтгэгдэл төрүүллээ.
Ц.Пүрэвдорж