Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн дүү, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Тэр дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал, түүнийг хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр энэ сарын 25-ны өдөр хууль хяналтын байгууллагаас саатуулжээ.
Х.Тамир нь саатуулагдах үедээ хамт хар тамхины хэргээр цуг шалгагдаж байгаа Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, өмгөөлөгчтэйгөө хамт байсан бөгөөд тэд мөн хар тамхи хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.