Оросын Ерөнхийлөгч Влдадимир Путин Оросууд Крымыг Украйнд эргүүлэн өгөх нөхцөл байхгүй гэж мэдэгдсэн талаар РИА «Новости» дамжууллаа. Энэ талаар тэр Австралийн ORF телесувагийн сурвалжлагад орохдоо мэдэгджээ. “Тийм нөхцөл байхгүй”-гэж Путин мэдэгдлээ.
2014 оны гурван сард Крымд бүх ард түмний санал хураалт явагдсаны үр дүнд тухайн хагас арал Оросын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг болж харин Севастопль-Оросын холбооны хот болсон билээ.
Урьд өмнө нь Украйны Радын Антон Геращенко оросын талд ашигтайгаар шилжсэн талаар хэлэхдээ Крымын дэд бүтэц тус аралыг Украйнтай холбож байсан гэж мэдэгдсэн билээ. Геращенкогийн хэлсэнээр Керченскийн хоолой дээгүүр тавигдсан гүүрийг Украйны тал авна, үүний дараа Крым дахиад Украйны нэг хэсэг байх болно гэжээ.
Ц.Пүрэвдорж