Массачусетсийн музейн албан хаагчид Гиннессейн дээд амжилтыг эвдэх зорилготойгоор уртаараа барагцаалбал 19,5 метр цаасан онгоц хийж өргөж үзүүлсэн талаар UPI мэдээлэв. Онгоцыг өргөж үзүүлэхэд Гиннессийн дээд амжилтын номын төлөөлөгчид байлцсан бөгөөд Финчбург нисэх онгоцны буудалд явагдах үед онгоцыг өргөх кранаар дээш нь өргөж үзүүлсэн бөгөөд онгоц 680 орчим килограмм жинтэй байлаа.
Төслийн удирдагч орон нутгийн зурагчин Жерри Бек бөгөөд түүнд болон тэдний командад“ урьд өмнө дэлхийд хэн ч хийгээгүй зүйлийг бүтээх” нь таалагддаг хэмээжээ.
Ц.Пүрэвдорж