Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчийн ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт энэ сарын 12-ны өдөр хар гялгар уутанд ороон скочидсон, эртний дурсгалт зүйл байж болзошгүй эд зүйлсийг илрүүлжээ.
Янз бүрийн хэмжээтэй эдгээр 12 зэс, гуулин савыг Монгол улсын иргэн Б нь хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Уг зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.