СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг буюу Төв номын сангийн зам дээр урсгал сөрж байхад нь шаардлага тавьж шалгалт хийхээр ирсэн замын цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг эсэргүүцэж, улмаар биед нь халдахыг завдаж танхайрсан 43-33 УНД дугаарын Ланд крузер маркийн автомашинтай жолоочийг илрүүлэн баривчилжээ. Танхайрсан жолооч бичиг баримтаа тухайн алба хаагчийн нүүр рүү нь шидэж, малгайг нь цохиж унагаад явж байгааг нь бичлэгээр баталгаажуулж олон нийтийн сүлжээнд тавьсан байсан юм. Уг асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Замын хөдөлгөөний журам зөрчсөн үйлдэл дээр нь иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйлд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ.
Зөрчил гаргасан иргэн Б нь нэгэн компанийн эзэн байсан аж. Түүнийг мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, доромжилсон гэх үйлдлээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн осолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь худал мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ. Ташаа мэдээлэл: