Египетийн шүүх фэйсбүүкт сая гаруй дагагчтай \”Diaries of
a Suffering Husband” хуудсыг хөтөлдөг Тамур Эл-Собкиг \”Египет эмэгтэйчүүдийг
доромжилж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах худал мэдээлэл
тараасан” гэх шалтгаанаар гурван жилийн хорих ялаар шийтгэжээ.
Тэрээр СВС телевизийн алдартай шоуны үеэр \”Египет
эмэгтэйчүүдийн 30 хувь нь садар самуун үйлдэл хийхэд бэлэн байдаг, тэд зүгээр л
өөрсдийг нь зоригжуулах хүнийг олж чаддаггүй. Өнөө үед эмэгтэйчүүд нөхрөө араар
тавих нь түгээмэл болоод байна” гэжээ. Энэ ярилцлага нь Египет эмэгтэйчүүдийн
нэр хүндийг гутаан доромжилсон хэрэг гэж Египетийн шүүх үзсэн аж. Түүний
ярилцлага Египетийн уламжлалт гэрлэлтийн улмаас эмэгтэйчүүд танихгүй хүнтэйгээ
гэрлэж байгаа нь ийм үр дүнд хүргэж байна гэсэн санааг агуулж байсан учраас нэвтрүүлэг
цацагдсанаас хойш маш олон Египетчүүд олон нийтийн сүлжээгээр Эл-Собкиг
эсэргүүцэн, түүн рүү дайрч эхэлсэн байна.