Бразилийн хамгийн баян эрхмээр хэдхэн жилийн өмнө нэрлэгдэж байсан Эйке Батистад шүүхээс авлига, мөнгө угаасан хэргээр 30 жилийн хорих ял оноосон байна.
Яллагч талын хэлснээр тэрээр Рио-де-Жанейро хотын даргад 16.5 сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэн 2016 оны арваннэгдүгээр сард баривчлагдсан аж. Хэрэгт холбогдсон хотын даргыг бас шийтгэж, 22 жил 8 сарын хорих ял оноожээ.
Батистагийн хувьд 2017 оны нэгдүгээр сарын сүүлчээр баривчлагдсан байна. Түүнийг төрийн өмчит “Петробрас” компанийг шалгах “Тээврийн хэрэгслийн угаалгын газар” гэх ажиллагааныхаа хүрээнд шалгажээ.
“Форбис” сэтгүүлийн бичиж байснаар, Батиста бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 8 дугаар байранд жагсдаг байв. Түүний байгуулсан компани газрын тос олборлолт, уул уурхай, усан боомт, зочид буудлын сүлжээтэй байсан юм байна. Гэвч 2013 онд Батиста хөрөнгийнхөө 90 хувийг алдсанаар дэлхийн баячуудын жагсаалтаас хасагджээ.