АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилоод удаагүй байгаа билээ. Тэгвэл Г.Батбаатар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хэмээн үзэж, хууль хяналтын байгууллагад гомдол гаргажээ.
Г.Батбаатарыг чөлөөлөх болсон шалтгаан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан аж. Тэрбээр “Ц.Цогзолмаа сайд багш ажилчдад зориулж орон сууц барих миний саналыг дэмжихгүй байна. Дэмжиж туслахгүй бол саад битгий бол” гэж хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа сануулга өгсөн билээ. Энэ үг нь Ц.Цогзолмаа сайдад хүндээр туссан бололтой түүний хөдөлмөрийн гэрээг долдугаар сарын 10-нд дуусгавар болгожээ.