Барилгын болон бусад ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиас:
28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг
-Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх,
-Амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас:
Тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх ажилбар дээр заавал тусгай зөвшөөрөлэтй аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.
“15.14.6. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэсэн заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна.