Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгалмаа нь Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг тэмээгээр туулах аялал эхлүүлээд байгаа. Үүний хажуугаар түүнтэй холбоотой саар мэдээллүүд гарсаар байсан. Тухайлбал Эстони улсын иргэн Рой Страйдер нь Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргасан талаараа мэдээлэл хийж байв. Харин эл асуудлаар Н.Байгалмаа мөн шүүхэд ханджээ. Улмаар шүүх хурлын үеэр Рой Страйдер биш Н.Байгалмаагийн талд шүүхийн шийдвэр гарчээ. Энэ тухай Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж фэйсбүүк хуудсаараа лайв хийж мэдэгдэхдээ “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хуралдаанаар Н.Байгалмаа ямар ч луйвар хийгээгүй, ямар ч гэрээ байгуулаагүйг баталлаа.
Бид шүүхийн шийдвэрийг хүлээгээд өдийг хүртэл нэг ч үг дуугараагүй. Рой страйдер бусдаас мөнгө авахын төлөө Н.Байгалмаагийн эсрэг худал мэдээлэл цацсан. Үүний ард байгаа хүнийг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс дурдаад хэрэггүй биз. Өөрийг нь элдвээр хэлж, гүтгэж байхад Н.Байгалмаа эмэгтэй хүний хатан зоригийг харууллаа…” хэмээн ярьсан.