“Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээнийг энэ жил Богдхан уулын Шавартын аманд наймдугаар сарын 19-ний өдөр Ням гаригт зохион байгуулна.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
Уламжлал ёсоор 3 км, 5 км, 10км, 21км-ийн зайн уралдаан зохион байгуулагдахаас гадна энэ жилийн гүйлтийн тэмцээний томоохон онцлог нь Монгол улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл зохион байгуулагдана. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50км-ын зайд болох юм.
Мөн тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцох бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцож байгаа. Тухайлбал, Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спорт сонирхогчид ирэхээр төлөвтэй байна.
Carole Fuchs
Yoshino Tsuyoshi
ШАГНАЛ:
Уулын жим 50 км
*Монгол улсын тамирчдаас 1-р байранд орсон нас хүйс хамаарахгүйгээр нэг иргэнд олон улсын Ултра трайл тэмцээнд оролцох эрхийн бичиг.
-18-49 нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
-50-с дээш нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
Тал нутаг 3км, 5км, 10км, 21км
-3, 5, 10 км Эр, эм 1-р байр 100,000, медаль, өргөмжлөл
2-р байр 80,000, медаль, өргөмжлөл
3-р байр 60,000, медаль, өргөмжлөл
-21 км Эр, эм 1-р байр Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл
2-р байр 100,000, цом, медаль, өргөмжлөл
3-р байр 90,000, цом, медаль, өргөмжлөл
4-р байр 70,000, цом, медаль, өргөмжлөл
5-р байр 60,000, цом, медаль, өргөмжлөл
БҮРТГЭЛ:
Тус тэмцээнд оролцогчдын цахим бүртгэлийг msut.run хаягаар орж Монгол хэлийг сонгон бүртгүүлэх.
Биечлэн бүртгүүлэх бол
Тал нутгийн марафон 3, 5, 10, 21км: Спортын төв ордон дахь Спортын дунд сургуулийн 3 давхар 307 тоот. Холбогдох утас: 99067641
Богдхан ултра трайл 50км: Монголын Үндэсний Олимпын хорооны 1 давхар 110 тоот. Холбогдох утас: 94119614
Утсаар бүртгүүлэх бол 99697638 дугаарт холбогдон бүртгүүлнэ үү.
Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Тэмцээний хураамж
Тал нутгийн марафон 3, 5, 10, 21км: 10,000 төгрөг /хураамжид: тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк/
Богдхан ултра трайл 50км: 60,000 төгрөг /хураамжид: тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк, тэжээллэг хоол хүнс/
Тэмцээний хөтөлбөр
Богдхан уулын 50 км-н зам
Тал нутгийн 3, 5, 10, 21 км-н замАвтомашинаар явах зам
Том оврын автобусаар явах зам