Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тоосгоны үйлдвэрийн ажилчин өчигдөр шороонд дарагдсан осол гарчээ. Тодруулбал, уг ослын тухай дуудлага 08:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиход Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б /эрэгтэй/ нь шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байжээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.