Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Энэ жил статистик мэдээгээр 34368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах тоон мэдээлэл гарчээ. Мөн нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хамран сургах тойргийн тушаал элсэлтийн тушаал зургадугаар сарын 29-ний өдөр гарсан байна. Энэхүү тушаал удирдамжийн дагуу сургуулиуд бүртгэлийнхээ бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Хамгийн түрүүнд хамран сургах тойрогтойгоо холбогдож, тухайн тойрогт байгаа сурагчдын тоог урьдчилсан байдлаар авч анги танхимаа бэлтгэж байна. Харин бүртгэл 10 хоног явагдах бөгөөд энэ хугацаанд амжуулж бүгдийг бүртгэнэ хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.