Хүслээ гүйцээж, хүйсээ солиулж, жинхэнэ эмэгтэй болж мөрөөдөлдөө хүрсэн Ганбууш буюу Н.Ган-Од эх орондоо ирээд удаагүй байхдаа буюу өнгөрсөн долоо хоногт цус харвасан байна. 60 нэлээд гарч яваа тэрээр сүүлийн үед хилийн чанадад ажиллаж амьдарч байсан бөгөөд нүцгэн биеэ тольдоод өдөр бүр өөртөө дурлаж байна хэмээн бахархан хэлсэн байдаг.
Харин саяхан Монголдоо эмэгтэйчүүдийн оноштойгоор Сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлж байхдаа ийнхүү цус харвасан бөгөөд одоогоор дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харвалтын улмаас Н.Ган-Одын нүүрний баруун тал мэдээгүй болсон ба ерөнхийдөө биеийн байдал сайжирч байгаа гэнэ.