Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн тамирчин Э.Цэндбаатар Азийн наадмын хагас шигшээ шатны тулаанаа БНХАУ-ын Жун Шантай хийж илт давуу тулалдан 5:0-гийн харьцаагаар яллаа. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөө Узбекийн тамирчин Шункор Абдурасуловтой өрсөлдөхөөр болов. 2017 оны өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Абдурасулов өнгөрсөн онд мэргэжлийн тулаанд шилжин нэг бус тулаан хийсэн байна. Өдгөө 20 настай тэрбээр улсынхаа гол найдвар болсон боксчин ажээ.