ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев Монгол улсад хийсэн айчлалаа дүгнэн Оросын сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тэрээр Монголын улсын шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсаныхаа дараа Монголын тал ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудыг шинэчлэх зорилгоор 100 тэрбум рублийн зээл хүссэн гэдгийг онцолсон байна. Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр тал ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн бөгөөд үүнээс аялал жуулчлал, хүрээлэн буй орчин, соёл урлаг гэсэн гурван салбарын ажилд тэргүүлэн анхаарахаар болжээ.