Японы Хоккайдогийн албанаас энэ сарын 8-нд мэдээлснээр Хоккайдогийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 болжээ. Мөн 640 хүн бэртэл авч, 3 хүн сураггүй байгаа юм байна. Гамшигт өртсөн бүсийн цахилгаан эрчим хүч, зам харилцааг үндсэндээ сэргээсэн хэдий ч газар хөдлөлтийн нөлөө арилаагүй байна гэж мэдээллээ.
Хоккайдогийн цахилгаан эрчим хүчний компанийн албаны хүн “Одоо тус нутгийн цахилгаан эрчим хүчний 99 хувийг сэргээсэн боловч 2000 айл өрх цахилгаангүй байна” гэжээ.