Буриадын Түнхэн аймгийн Хойто-Гол суманд ирвэсийн хөшөө босгожээ. Энэ жил автомат камер, судалгаагаар Буриадад 9 ирвэс байгааг тогтоосон. Харин WWF-ийн мэргэжилтнүүд Буриадад нийт 14 ирвэс амьдардаг гэж үздэг. Гэхдээ нэг хэсэг нь Монгол, ОХУ-ын нутгийн хооронд нүүдэллэдэг гэж тайлбарласан байдаг.
Ирэх 10-р сарын 30-нд Буриадын Түнхэний үндэсний хүрээлэнд “Ирвэсийн нутаг” хэмээх наадам зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр сурагчдын дунд уран зураг, зохион бичлэгийн уралдаан болох юм.
Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) нь Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл. Улаан номонд орсон нэн ховор амьтан. Ирвэс дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Гималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг төв ба Дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Афганистан, Пакистан, Монгол, Хятад, Бутан, Балба, Энэтхэг гэсэн 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна.
Тоо толгой
Монгол 700-1200
Хятад 1500-2000
Кыргызстан 500
Энэтхэг 400
Балба 300
Пакистан 300
Тажикстан 150
Орос 120
Казахстан 100
Афганистан 100
Бутан 100
Узбекистан 50