Вольксваген компани нь ID Buzz-ийн анхны загвараа шинэчлэн орчин үеийн цахилгаан хөдөлгүүртэй автобус болгон 2022 онд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Вольксвагенийн /Volkswagen/ мэдээлснээр тус автобус нь батерейгаа 80 хувьд хүртэл цэнэглэсэн үедээ 270 километрийн зайд саадгүй туулах чадвартай гэнэ. Вольксваген технологийн тэргүүлэгч NVIDIA компанитай хамтран автомашины AI функцийг бий болгожээ.
Автобусны бүхээгийг дахин тохируулах бөгөөд урд талын суудлууд нь эргэдэг тул зорчигчид өөр хоорондоо бие биетэйгээ харилцах боломжтой болох ажээ.
Volkswagen компанийн гүйцэтгэх захирал ID Buzz-ийн шинэчилсэн загварыг цахилгаан тээврийн хэрэгсэл болгон дэлхий даяар хамгийн шилдэг борлуулалттай машин болгохыг хүсч байна. “Бидний зорилго бол цахилгаанд бүрэн холбосон гайхалтай машиныг үйлдвэрлэх” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Х.Мөнх